Чуулганы танилцуулга

18 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнчлэн холбогдох мэдээллийг авч Байнгын хорооны гишүүдэд хүргүүлж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Дархан-Уул, Орхон аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах бодлого, зорилт, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар цэргийн алба хаагчдад мэдээлэл өгөх, тэдний санал хүсэлтийг сонсох арга хэмжээг зохион байгууллаа. 3.Бусад ажлын талаар Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг эмхэтгэн товхимол болгон хэвлүүлж Байнгын хорооны гишүүд болон холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай лавлагааны эмхэтгэл (1992-2018 он) болон Элчин сайд томилох, зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн талаар болон эд мөрийн баримтын талаар, итгэмжлэл олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн талаар, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох, консулын газар нээн ажиллуулах талаар тус тус хуулийн болон холбогдох бусад лавлагааг гаргасан. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны ажлын албанаас Байнгын хорооны дарга болон гишүүдийн гадаад, дотоодын зочид төлөөлөгчидтэй хийх 6 уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Тухайлбал: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд Урсула Фон Дер Лайен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Байнгын хорооны дарга 2018 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод зохион байгуулагдсан ‘‘Энэтхэг-Номхон далайн бүс нутагт баримтлах АНУ-ын стратегийн хэрэгжилт’’ сэдэвт олон улсын семинарт оролцов. Түүнчлэн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулсан ‘‘Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь’’ сэдэвт сургалт, Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, ‘‘Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь’’ сэдэвт хэлэлцүүлэг, Солонгосын хойгийн энх тайвны хамтын ажиллагааны талаар семинарт Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд бүрэн хамрагдаж оролцсон. Тайлангийн хугацаанд нийт 787 хуудас бүхий 173 өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам бусад байгууллагад нийт 75 албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн Улсын Их Хурлын даргын Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай, Аудит хийх итгэмжлэл олгох тухай 2 захирамжийн төсөл боловсруулан албажуулж хүргүүлсэн байна. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад холбогдох материал нийт 737 хуудас бүхий, 28730 хуудас материалыг олшруулан тарааж, архивт нийт 813 хуудас бүхий 9 хууль, тогтоолын хувийн хэрэг, 258 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэл, 481 хуудас бүхий 2 боть 2018 онд Байнгын хороонд ирүүлсэн албан бичгийг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw