100 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга барилгын их засвар, тоног төхөөрөмж, албан хэрэгцээний автомашин худалдан авахад зарцуулахаар төсөлд тусгасныг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэл үүсч болзошгүй тул улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэн, 180 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтад нэмж тусгасан болно. Жилээс жилд хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж, сургууль, гэр бүлийн орчинд эрх нь зөрчигдөж байгаа тул хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Улсын Их Хурал үзэж уг зардлыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 8.0 тэрбумд хүргэн баталсан. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх санд мөнгө төлөвлөөгүй өргөн барьсан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлоготойгоо уялдаагүй, хамгийн их ажлын байр бий болгодог салбарыг боомилсон, амьжиргааны гол эх үүсвэр болсон өрхийн орлогыг бууруулах бодлого гэж үзээд тус санд 47.0 тэрбум төгрөгийг тусган баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн тусгагдсан хүн амыг эрүүл хүнсээр хангах бодлоготой уялдсан “Мах, сүүний аян”-ыг дэмжиж 4.0 тэрбум төгрөгийг сүүний урамшуулал олгоход зориулан баталсан. Цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах, ногоон эдийн засгийг дэмжих ажлыг эрчимжүүлэх үүднээс хатаж, ширгэх эрсдэлд орсон зарим нуур цөөрмийг сэргээх ажлыг төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 3,200.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1281 төсөл, арга хэмжээний 2019 онд санхүүжих дүнг 1,553.4 тэрбум төгрөгөөр баталлаа. НИЙГМИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ХАМРАХ, ХҮЛЭЭЛТ ҮҮССЭН, ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ: Объект Төслийн тоо БАТЛАГДСАН Төсөвт өртөг БАТЛАГДСАН Санхүүжих дүн Багийн төвийн барилга 19 10,910.0 7,630.0 Шилжих 2 2,480.0 1,200.0 Шинэ 17 8,430.0 6,430.0 Дотуур байр 41 56,646.4 32,360.0 Шилжих 12 18,050.0 9,510.0 Шинэ 29 38,596.4 22,850.0 Соёлын төв 57 88,384.0 47,738.0 Шилжих 23 38,557.9 18,309.7 Шинэ 34 49,826.1 29,428.4 Спорт заал 33 27,811.8 19,265.0 Шилжих 7 7,395.9 3,175.9 Шинэ 26 20,415.9 16,089.1 Спорт цогцолбор 10 63,888.6 21,101.8 Шилжих 6 60,139.6 18,070.8 Шинэ 4 3,749.0 3,031.0
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw