93 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах зэрэг асуудлыг гол болгон анхаарч тусгасан болно. Төриин албаны зөвлөлиин үил ажиллагааны дүрмииг шинэчилэн баталж мөрдүүлснээр Төрийн албаны зөвлөл бүрэн эрх, чиг үүргээ хараат бус, бие даасан байдлаар явуулж, төрийн албаны шинэчлэлийг үр нөлөөтэй, амжилттай хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960 “ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төриин албаны тухаи хуулиин шинэчилсэн найруулгыг 2017 онд баталснаар “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал зэрэглэлийг уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх шаардлага тавигдсан. Холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зарим байгууллагуудын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг ангилал зэрэглэлээс хасч, эдгээртэй холбогдсон зохих өөрчлөлтийг Улсын Их Хурлын тогтоолд тусгасан болно. Энэхүү тогтоолыг баталж мөрүүлснээр төрийн холбогдох байгууллагуудын албан тушаалын ангилал зэрэглэл Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн үзэл санаа, зохицуулалтад нийцэж илүү тодорхой болох ба ингэснээр төрийн албан хаагчийн шатлан дэвших боломж, нөхцөл бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960 “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төриин албаны тухаи хуулиин шинэчилсэн найруулгыг 2017 онд баталснаар Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх шаардлага тавигдсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw