72 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.10.14-19 Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Ассамблейн 139 дүгээр чуулганд оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, С.Бямбацогт, Б.Саранчимэг нар орж ажиллав. Ассамблейн 139 дүгээр чуулганд 50 улсын парламентын дарга, 40 дэд дарга, 700 гаруй парламентчид оролцсон. Чуулганы үеэр төлөөлөгчид ОУПХ-ны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцов. Тус бүлгийг төлөөлж ОУПХ-ны холбогдох албан тушаалуудыг хаших гишүүдийг сонгох сонгууль болоход чуулганаар батлах тогтоолын төслийг боловсруулж, эцэслэх зорилготой Төслийн хороонд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд сонгогдож ажиллахаар болов. Мөн хуралдааны үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурал “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн ээлжит чуулганыг ОУПХ-той хамтран 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон тухай албан ёсоор мэдэгдэж, гишүүдийг өргөнөөр оролцохыг урив. Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаан “Инноваци, технологийн шилжилтийн эрин үед энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд гүйцэтгэх парламентын үүрэг, улс төрийн манлайлал” сэдвийн дор болсон ба үндсэн зорилго нь шинжлэх ухааны салбарыг бодлогын хувьд дэмжин, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг нь бэхжүүлэхэд парламентын гишүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршсон. Мөн чуулганы үеэр хуурамч мэдээлэл, терроризмтой тэмцэх, парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, хүний эрх, цагаачлал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудыг хөндөж ярилцсан. Улсын Их Хурлын дарга Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр инноваци, технологийн хөгжил нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд голлох байр эзэлдэг болохыг тэмдэглэн Монгол дахь энэ салбарын хөгжлийн талаар танилцуулж, монголын парламент Инновацийн тухай хууль, Инновац болон Дэвшилтэт технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг тус тус батлан хэрэгжүүлж буйг онцлоод, эдгээр эрх зүйн акт болон бодлогын хэрэгжилтийг хянах, улмаар Засгийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий Цахим бодлогын түр хороог парламентын бүтцэд байгуулсныг дурдав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ОУПХ-ны Ассамблейн үеэр болсон Залуу парламентчдын чуулганд, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг нар Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны хуралдаанд тус тус оролцов. Мөн чуулганы үеэр болсон тус байнгын хорооны Удирдах зөвлөлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцон хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн. Тэрбээр уг Байнгын хорооны Удирдах зөвлөлд Ази-Номхон далайн бүлгийг төлөөлж ажилладаг бөгөөд монголын парламентаас сонгогдсон анхны гишүүн юм. Энэ удаагийн чуулганд оролцогчдын олонхын саналаар Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тулгамдсанд тооцсон ба Улсын Их Хурлын гишүүн Л.Болд уг асуудлаарх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт Ази-Номхон далайн бүлгээ төлөөлөн орж ажиллав. Тэрээр тогтоолын төсөлд тусгах асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw