89 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудал болон дагаж мөрдөх хугацааг тусгасан болно. Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар үүснэ гэж хууль санаачлагч үзсэн болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Улсын Их Хурлаас 2018 оны 76 дугаар тогтоолыг батлан гаргасан. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 321 дүгээр зүйлд заасны дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийг баталсан. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн тул уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой нийцүүлэх үүднээс “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж өөрчлөн найруулж, мөн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw