Чуулганы танилцуулга

111 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулан, төрийн үйлчилгээг орон нутагт саадгүй хүргэж, төсвийн үр ашиг, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсөн. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАЛААР Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар: Дээрх хуулиудыг 2019 оноос хэрэгжүүлж эхэлснээр Нийгмийн даатгалын сангийн зарлага болон сангийн алдагдлыг нөхөх зорилгоор улсын төсвөөс олгох татаасыг их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа тул хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж, 2020 оноос хэрэгжиж эхлэх зохицуулалтыг тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон хамт батлагдсан холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээд хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм. Уг тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан асуудал болох “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн эх үүсвэр”-ийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасныг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг дээрх тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно. Хууль, эрх зүйн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw