15 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мэдээлэл технологийн чиглэлээр 31 удаагийн нэгдсэн хуралдаан, 92 удаагийн Байнгын болон түр, дэд хороодын хуралдаан, 37 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэг, 135 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 965 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 105 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 58 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хороодын хуралдааны цахим системд техник хэрэгслийн засвар үйлчилгээг 13 удаа, дүрсний системийн үйлчилгээг 141 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 5 удаа хийж гүйцэтгэсэн. Шинээр нэвтрүүлсэн дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 11 удаа оношлон засварласан. Мөн Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 3 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 60 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварлан Улсын Их Хурлын хэвийн, жигд үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн ажилласан байна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw