124 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдэлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухай хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжирна. Тэтгэвэр, тэтгэмжийг тооцохдоо 2 талд шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд олгох учир нийгмийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй. Гадаад харилцааны яамны Консулын газрын 2017 оны судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад 940 монгол иргэд амьдарч, ажиллаж байгаагаас 200 орчим нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 150 орчим хүн суралцаж байна. 2017 оны байдлаар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад 50 орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” нь Монгол Улсад мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын багц хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсэх, олгох харилцааг зохицуулах тул энэхүү хоёр талт олон улсын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжирна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw