Чуулганы танилцуулга

75 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.10.24-26 Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус яамны шугамаар Оросын Холбооны Улсын Эрхүү хотод ажиллав. 2018.10.26-27 Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Оросын Холбооны Улсын Эрхүү хотод ажиллав. 2018.10.27-11.03 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Испани Улсын Мадрид хотноо болсон Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентчидын чуулга уулзалтад оролцов. 2018.10.30-11.04 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Австрали Улсад зохион байгуулагдсан “Олон улсын Уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт 2018”-д оролцов. 2018.11.06-10 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Новосибирск хотноо болсон “Азийн уулзалтууд” 14 дүгээр чуулга уулзалтад оролцов. 2018.11.18-26 Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус яамны шугамаар Оросын Холбооны Улсад ажиллав. 2018.12.12-15 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав. 2018.12.16-19 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Эрдэнэбат нар “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа, нийтийн сонсгол зохион байгуулах туршлагатай танилцав. 2018.12.20-28 Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан-Франциско хотод зохиогдсон “Мэдээллийн технологи, аюулгүй байдал, хяналт” сэдэвт олон улсын хуралд оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw