14 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 18 захидал, урилгыг тус тус хүргүүлжээ. Улсын Их Хурлын даргаас 2019 оныг угтан баяр хүргэсэн шинэ жилийн мэндчилгээ 200, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн мэндчилгээ 70-ыг тус тус бэлтгэн холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 17 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцож, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны хугацаанд Тамгын газар болон Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, бие төлөөлөгч-туслах, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудын мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 37 сэдвээр сургалт зохион байгуулсан. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагаа, чуулганы бэлтгэл ажлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдний орон нутагт ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл сурталчилгааны зардлын үр ашгийг боловсронгуй болгох, ажиллагсдын цалин хөлс, гишүүдийн гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчтэй уулзах зардал, Улсын Их Хурлын гишүүдийн техник хэрэгслийг шинэчлэх, өрөөний завсар үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай техник хэрэгсэл, эд хогшлыг зохих журмын дагуу худалдан авахтай холбогдсон арга хэмжээг шуурхай санхүүжүүлэн гүйцэтгэлийг хангаж ажиллав. Улсын Их Хуралд 2528, Тамгын газарт 2164 албан бичиг ирснийг хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлэлтийг хангуулан ажилласан. Улсын Их Хурлаас явуулсан 4563, Тамгын газраас явуулсан 659 албан бичгийг албажуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд илгээсэн ба Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой 19074 баримт бичгийг дотоод шуудангаар хүргүүлж, Иргэдийг хүлээн авах байраар 4433 иргэн үйлчлүүлсэн байна. Улсын Их Хурлын архивыг 285 хадгаламжийн нэгж /45598 хуудас/-ээр баяжуулж, 3993 лавлагааны хуулбарыг олгож, 115 хүнд 549 боть баримтыг түр ашиглууллаа. Мөн 211 хадгаламжийн нэгж 48530 хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Улсын Их Хурлын архивын үйлчилгээг шуурхай болгох зорилгоор “Төрийн архивын тоо бүртгэл-мэдээллийн AMS” программд 1855 хадгаламжийн нэгжийн 11173 файлын мэдээллийг оруулсан байна. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, семинар, хэвлэлийн хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажилласан. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 85 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 3450 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 17 дугаарыг бэлтгэн гаргаж захиалагч, уншигчдад хүргүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw