96 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.” гэж заасны дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын санал болгосон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон тул Улсын Их Хурлаас “Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ”, “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛУУДЫН ТАНИЛЦУУЛГА 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, мөн хуулийн З1 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоолоо. 2.Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд 287 614 335 /хоёр зуун наян долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго Утас: 260280, 99183688 “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, тус Байнгын хорооны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw