Чуулганы танилцуулга

7 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Бүх шатны сонгууль явцуу зорилго, мөнгөний хамааралтай болж, зөв бодлого, итгэл даах үнэ цэнэ, мэдлэг туршлагын үнэлэмж алдагдаж байгааг Та бид бүгдээрээ л харж л байна. Үүнд хэн нэгнийг буюу аль нэг улс төрийн хүчнийг буруутгаж, яллахыг оролдсоноор асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой юм. Харин эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал байна. Сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл ч үүнд хамаарна. Их Хурлын эрхэм гишүүд маань өөрөө сонгогдох, намаа ялуулах боломжийг хайх биш, Монголынхоо эрх ашгийн төлөөх сонголтыг чухалчилна гэдэгт итгэж байна. Их Британид байрладаг Эдийн засгийн мэдээллийн байгууллагаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн 165 оронд хийсэн Ардчиллын индексийн судалгаагаар сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс орсон байна. Энэ ангилалд сонгууль нь ардчилсан зарчмаар, чөлөөтэй явагддаг боловч улс төрийн соёл муутай, иргэдийн улс төрийн идэвх сул улсууд багтдаг юм байна. Монголчуудын улс төрийн соёл муу гэдэгтэй санал нийлэх хүн олдох байх. Харин улс төрд оролцох оролцоо муу гэдэгтэй санал нийлэмгүй байна. Улс төр ярьдаггүй, улстөрждөггүй хүнийг олох бас тийм амар биш ээ. Гагцхүү улс төрийн яриа хөөрөө нь популизмын хэвлийд голдуу бүрэлдэж, тархи угаах тааруу инкубаторт торниж байдаг нь бидний үйл ажиллагаанд ихээхэн гай тарьж байна. Улс төрийн популизм манайд хэт газар авч, сүүлдээ байх л ёстой зүйл шиг ойлгодог, хүлээж авдаг болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыг гутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улс төрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй юм. Эрдэмтэн судлаачид өндөр хөгжилтэй улс орны улс төрийн бодлогод популизм биш, прагматизм голлох үүрэгтэй байгааг сануулсаар байна. Төрийн бодлого тодорхойлохдоо элдэв хийсвэр томьёолол тойрон маргаж, ухаантнаар өөрийгөө тодруулахыг зорилгоо болгох ёсгүй. Эдийн засгийн боломж, төрийн бодлого, хэтийн зорилтдоо үндэслэж, зөв замаар итгэлтэй урагшлах прагматик бодлого бидэнд үгүйлэгдсээр байна. Хоосон улстөржилт, талцал хуваагдал, нийгэм, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд огт хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна. Энэ зорилгоор “Үндэсний зөвшилцлийн гэрээ” санаачилан хэрэгжүүлсэн ч болохгүй зүйл үгүй. Эрхэм нөхөд өө, Чуулганы нээлтэд шүүх эрх мэдлийн байгууллагууд, яам, агентлаг, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлага оролцож байна. Төр бол томоохон ажил олгогч. Ажил олгогчийнхоо хувиар Та бүгдээр дамжуулан 192 мянга гаруй ажилтнаа захиргааны удирдлагаар хангадаг. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, төрийн албаны нэр хүнд Та бүхнээс шууд хамааралтай юм. Төрийн байгууллагын дотоод хяналт суларч, удирдлага, зохион байгуулалт алдагдсаны уршгаар төрийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулийг ягштал баримталж, сахилга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw