Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 85 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 91 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэж, хариуг нь холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлж нийт 78 албан бичгийн хариуг боловсруулж явуулсан. Гадаадын зочид, төлөөлөгчидтэй 3 удаа уулзалт зохион байгуулж, тухай бүр тэмдэглэл хөтлөн ажиллалаа. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын цахим дотоод сүлжээнд хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4, санал дүгнэлт 15, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 4 тус тус байршуулсан. 765 хуудас баримт бичгийг олшуулан хувилж нийт 37036 хуудас материалыг Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад тараасан байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 15 нэгж, хуралдааны тэмдэглэл 5 нэгж, Байнгын хорооны тогтоол 1 нэгж, ирсэн бичиг 5 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар 1.Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны төсвийн төслийг байнгын хороогоор хэлэлцэн баталлаа. 2.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийг байнгын хороогоор хэлэлцэн баталлаа. 3.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болон зөвлөлийн даргыг томилох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Зургаа.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар 7 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болно. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 1 танилцуулга /санал, дүгнэлт/ бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw