Чуулганы танилцуулга

29 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлсэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт илтгэлийг боловсруулан бэлтгэсэн. б/Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар: Тус Байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг”-ийг 27 улс төрийн нам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын 200 хүний төлөөллийг оролцуулан Төрийн ордонд зохион байгуулсан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо,Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг 2019 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулан явуулав. Тус чуулганд Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны ИТХ-ын болон иргэдийн Нийтийн хурлын төлөөлөгчид, дарга, нарийн бичгийн дарга, бүх шатны Засаг дарга нарын төлөөлөл бүхий 300 орчим төлөөлөгчид оролцов. Чуулганаар “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг явуулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж Зөвлөмж гаргасан байна. Тав.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы тайлант хугацаанд Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20202021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолыг хэлэлцэн батлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалтыг шалгаж судлах “Түр хороо байгуулах тухай”, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаа. Төсвийн байнгын хороо 10 удаа, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа хуралдаж, мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн 7 удаагийн хуралдааныг зохион байгуулсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар 2018 оны намрын чуулганы хугацаанд бие даасан хууль 3, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 8 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг батлуулж, Олон Улсын зээлийн хэлэлцээрийн төсөл 2 зөвшилцсөн. Байнгын хорооноос хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх 10, анхны хэлэлцүүлгийн 5 санал дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw