108 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2020-2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2018 оны намрын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, ирэх 3 жилд дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогоо тодотгон баталлаа. Гадаад, дотоод эдийн засгийн байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн төлөв болон 2019 онд хэрэгжүүлэх гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурь өргөжин, төсвийн орлого нэмэгдэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтыг өсгөх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээтэй уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөхцөлийг бий болголоо. 2019 онд бодит эдийн засгийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцсоноор 8 хувийн өсөлттэй байх бол 2020, 2021 онуудад 6 хувь, харин хэрэглээний үнийн өсөлт 8 хувьтай байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2019 онд 9 их наяд 676.5 тэрбум төгрөгт хүрч, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувийг эзлэх болно. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2019 онд 11 их наяд 589.8 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувийг эзлэх бөгөөд мөн үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад 2020 онд 803.8 тэрбум төгрөгөөр, 2021 онд 507.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дүн тогтвортой буурч, 2019 онд 5.4 хувь, 2020 онд 4.1 хувь, 2021 онд 2.4 хувьд хүрнэ. 2019 онд нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 3 их наяд 251.8 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2 хувийг эзэлнэ. Дараагийн 2 жилд нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 7.6, 6.5 хувьтай байна. Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр тооцоход ирэх 3 жилд тогтвортой буурах бөгөөд 2019 оны 19 их наяд 551.6 тэрбум төгрөг, 2020 онд 19 их наяд 390.8 тэрбум төгрөг, 2021 онд 18 их наяд 383.6 тэрбум төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 55.3 хувиас 41.0 хувь болж буурна. Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2019 онд 694.5 тэрбум төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2.0 хувьд хүрнэ. Ирэх 3 жилд баримтлах төсвийн бодлогыг тодотгон баталснаар гадаад, дотоод эдийн засгийн төлөв байдлын өөрчлөлттэй уялдуулан дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулан баталлаа. Түүнчлэн татварын бодлогод шинэчлэл хийх, эдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw