Чуулганы танилцуулга

116 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор зэвсэгт хүчин, хилийн болон хууль сахиулах албаны алба хаагч, хугацаат цэргийн алба хааж буй Монгол Улсын иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлгийн энгийн эмч, ажилтан, албан хаагч нарын нийгмийн баталгаа сайжрах юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Чимгээ Утас: 261241, 99097076 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар: • мал, амьтны гоц халдварт өвчин үүссэн болон үүсч болзошгүй нөхцөл бүрдсэн үед мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болон улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар тухайн хилийн боомт, гүний гаальд хорио цээр тогтоох, цуцлахаар болсон; • хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн задлан шинжилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэхээр болсон; • мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуульд хэрэглэсэн нэр томьёотой нийцүүлж холбогдох өөрчлөлтийг тус хуульд оруулсан. 2.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw