Чуулганы танилцуулга

63 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эмхэтгэлийн 17 дугаарт 40 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 17 зарлиг, Засгийн газрын 21 тогтоол, Үндсэн хуулийн цэцийн есөн дүгнэлт, олон улсын гэрээ есийг нийтэлжээ. 4.Олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Өнөөдрийн /2019.01.28/ байдлаар facebook.com цахим сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 28,329 байгаа бол twitter.com сүлжээгээр мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 26,718 болж нэмэгдсэн байна. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 547 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. 5.Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 85 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 3,450 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийн 97 байгууллагын 212 ажилтанд парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг шинэчлэн олгосон байна. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw