68 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 14 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас ирүүлсэн. Судалгааны дээрх ажлуудыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэж, тайланг захиалагч гишүүдэд хүргүүлснээс гадна Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээнд цахим хэлбэрээр, Улсын Их Хурлын Номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр тус тус байршуулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдох гадаад, дотоодын судалгааны байгууллага, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээний материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 180 нэгж мэдээлэл, материалыг цуглуулан мэдээллийн сан үүсгэж, хэлэлцэх асуудал тус бүрээр ангилан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээ, хөдөлгөөнт оффисын MYparl.mn сүлжээнд тус тус байршуулсан. Тайлант хугацаанд тус албанаас эрхлэн гаргадаг “Судалгааны эмхэтгэл” цувралын 27-р боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” № 21, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга”, “Парламентын судалгааны албаны үйл ажиллагаа, эрх зүйн орчны гарын авлага” сэдэвт аргачилсан зөвлөмж зэрэг ном, товхимлуудыг гаргаж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. НЭГ. Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН - 18 Судалгааны ажил - 14 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа - 9 • Мэдээлэл лавлагаа - 3 • Илтгэл - 2 Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын дарга, гишүүд - 7 • Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны төлөвлөгөөт - 7 Ном гарын авлага - 4 • Судалгааны эмхэтгэл № 27 • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №21 • Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга • “Парламентын судалгааны албаны үйл ажиллагаа, эрх зүйн орчны гарын авлага” аргачилсан зөвлөмж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw