117 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга • биржийн арилжаанд оролцогч нь бараа, түүхий эдийг биржээр арилжихдаа стандартын дагуу бэлтгэн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд бүртгүүлж, мал эмнэлгийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ авахаар зохицуулсан. 3.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулснаар: • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хэрэглэсэн зарим нэр томьёог Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуульд хэрэглэсэн нэр томьёотой нийцүүлж өөрчилсөн. 4.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар: • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллахаар болсон. • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хэрэглэсэн зарим нэр томьёог Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуульд хэрэглэсэн нэр томьёотой нийцүүлсэн. 5.Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулснаар: • Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй мал, амьтны гаралтайгаас бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортлох, импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргахаар болсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Нарантуяа Утас: 264405, 99014848 Е) Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр “УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд барилга болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг зөв зохистойгоор булж устгах, дахин боловсруулах шийдлүүдийг нэвтрүүлэх, түүнчлэн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф, удирдлагын зохицуулалтыг бий болгоход чиглэсэн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw