Чуулганы танилцуулга

129 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм. Тодруулбал, Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан 5 мужийг тус Ерөнхий консулын газарт харьяалуулж, Бээжин дэх Элчин сайдын яамны консулын болон визийн үйлчилгээний ачааллыг бууруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ. Түүнчлэн Монгол Улсыг сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх юм. Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw