Чуулганы танилцуулга

52 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ажлын хэсгийн гишүүд 2018.04.30ны өдөр СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. УИХын Тамгын газраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг ажлын хэсгийн ахлагч хүлээн авч танилцав. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай / шинэчилсэн найруулга/ хууль батлагдсанаар тус ажлын хэсгийн үйл ажиллагаа дууссан. 8 Улсын Их Хурлын даргын захирамж 2018.03.23 №57 Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Оюу Толгой ХХК 12 1 2 2 2018.03.23 - УИХ-ын ажлын хэсэг 2018.03.30ны өдөр хуралдаж ажлын хэсгийн удирдамжийн дагуу ажиллах зарчмаа ярилцаж тогтсон. Ажлын хэсгийн онцлогоос хамааран яамдын төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан 5 дэд ажлын хэсэг байгуулж, түүний бүрэлдэхүүнд төр, засгийн байгууллагын ажилтнууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн судлаачид, ахмад ажилтнуудын төлөөллийг оролцуулан ажиллуулав. Ажлын хэсгийн хуралдааныг 3 удаа хийж дэд ажлын хэсгээс хийж буй ажлын явцын мэдээллийг сонсож, үүрэг, чиглэл өгч ажиллав. Ажлын дэд хэсгүүд хариуцсан чиглэл тус бүрээрээ ажиллаж санал, дүгнэлтээ ажлын хэсэгт гарган өгсөн. Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, ажлын хэсгийн гишүүд оролцон 2018.06.26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн нэгдсэн тайлан, санал, дүгнэлтийн урьдчилсан төслийг боловсруулан ажлын хэсгийн гишүүд танилцаж, эцэслэн гаргахаар ажиллаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw