11 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаа бас баталсангүй. Журам нь шинэчлэгдээгүй болохоор 12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон зөрчил бас гарсан байна. Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэн цэгнэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах эрх зүйн тогтолцоо хангалттай бүрдсэн. Агентлаг, яамд салбарынхаа хүрээнд хуулийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангадаг. Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах шаталсан тогтолцоотой. Та бид чамгүй олон хууль, тогтоол батлан гаргасан. Ажлын тоон үзүүлэлтээр өмнөх парламентуудаас хамаагүй илүү байгаа. Харин хууль хэрэгжүүлэх ажил ямар байна вэ. Би ганцхан хуулийн хэрэгжилтийн талаар авсан мэдээг танилцуулъя. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулиар сум, дүүрэгт мал эмнэлгийн байгууллага, лаборатори, нэгж байгуулж, ажиллуулах ёстой. Гэтэл 15 аймагт л мал эмнэлгийн байгууллагын даргыг томилжээ. Аймаг, сумын хэмжээнд нэг ч нэгж шинэчлэн зохион байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, агентлаг байгуулж, хэдэн дарга томилсноос өөрөөр хуулийн биелэлтийг зохион байгуулах талаар авсан арга хэмжээ алга. Улмаар мал эмнэлгийн үйлчилгээг иргэддээ хүргэх тогтолцоо бүрдсэнгүй. Малаа эрүүлжүүлэх, мах экспортлох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн уламжлалт салбараа дэмжих бодлого тэр хэрээр хоцорч байна. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах ажилдаа дүн шинжилгээ хийхийг Засгийн газарт даалгая. Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсөж, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар байна. Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ чуулганы хугацаанд өгсөн чиглэл, гаргасан тогтоолынхоо биелэлтэд хяналт тавьж, нэгтгэн дүгнэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын чиглэлээр Цахим бодлогын түр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвлөмж гаргаснаа надад ирүүлсэн. Зөвлөмжид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээд зайлшгүй анхаарвал зохих цөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хамтарч ажилламаар байна. Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw