77 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэхүү айлчлал нь Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хэрэгжсэнээрээ онцлог боллоо. 2019.01.17-19 Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид Лаос Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-д бараалхаж, Лаосын Үндэсний Ассамблейн Соёл, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Сомпү Дуангсаван болон Эрх зүйн байнгын хорооны дэд дарга, Үндэсний Ассамблей дахь ЛаосМонголын парламентын найрамдлын бүлгийн дарга Кампенг Вилапан нартай албан ёсны уулзалт хийлээ. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бололцоо өргөн байгааг анхааралдаа авч, парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтов. Улсын Их Хурлын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг Улсын Их Хурлаас Олон Улсын Парламентын Холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Тогтвортой хөгжлийн зорилтуудын Ази, Номхон далайн орнууд дахь хэрэгжилтийн асуудлаарх Хоёрдугаар чуулганд Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-г оролцохыг урьсан Улсын Их Хурлын даргын албан ёсны урилгыг гардуулав. Улсын Их Хурлын төлөөлөгчид айлчлалын үеэр Лаосын мах импортлогч “Делюкс фүүд” компани болон цагаан будаа тариалагч “Панпет” компанийн үйл ажиллагаатай танилцав. 5.3.БУСАД Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы үеэр парламентын дипломат харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал ажил, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хэрэгжлээ. Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдтэй уулзсан гадаад улсын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн дотроос Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, Оросын Холбооны Улсын баатар Сергей Кужугетович Шойгу-г онцлох нь зүйтэй. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардуулж баяр хүргэсэн. Дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу-тай уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw