10 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 683.3 тэрбум төгрөг төлөвлөснөөс 176.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, 25.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажил тогтсон хугацаандаа багтаж эхэлдэггүй уламжлал энэ жил ч давтагдаж байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Гурав. Боловсрол бол манай тэргүүлэх салбар. Түүнээс дутахгүй ач холбогдолтой нь эрүүл мэндийн салбар юм. Чанартай боловсрол эзэмшсэн, эрүүл монгол хүн л Монголын ирээдүйг бүтэн, зөв авч явж чадна. Бага, дунд боловсролын хүртээмж, өгөөжийг сайжруулахгүйгээр, дээд боловсролын байгууллагуудад тооноос чанарт шилжих хувьсал хийхгүйгээр энэ эрхэм зорилтыг бид хэрэгжүүлж чадахгүй нь. Боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарын асуудалд түлхүүр хүчин зүйл нь багш, эмч нарын чадавх юм. Улсын Их Хурал өнгөрсөн чуулганаараа “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль баталсан. Төсөв мөнгө байхгүй гэх мэт шалтгаан тоочилгүйгээр хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Энэ намар багш нарын ажил хаялт нийгэмд сүрхий давлагаа үүсгэлээ. Багш, эмч гээд төрийн байгууллагын ажилтнуудын цалин бага байгаа нь үнэн юм. Нэмэх ч ёстой. Гэхдээ боломж нөөцөө тооцох, нөхцөл байдлаа нүүр нүүрээ харж сууж байгаад ойлголцох нь илүү зөв алхам билээ. Төр засгийн байгууллага, удирдлагууд иргэдийнхээ дунд орж, санал бодлыг нь сонсох, ярилцах, хамтын шийдвэр гаргах нь илүү өгөөжтэй юм. Ингэж чаддаггүйгээс ажил хаялт, жагсаал цуглаандаа хүрч, эцэст нь арга буюу буулт хийх замаар асуудлыг шийддэг жишгийг халах цаг болсон. Засгийн газар 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөлд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр тусгасан. Түүнчлэн хүүхдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх агуулга энэ хуульд туссан. Эрүүл мэндийн салбарт амжилт олж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажил дэлхийн жишигт дөхөж очлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үр дүнд хүрч байна. Олон улсын жишгийн эмнэлгүүд байгуулагдлаа. Гэсэн хэрнээ ДОХ-ыг бид тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх монгол хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна. Бүх шатны ажил олгогчид ажилтнаа үзлэг оношилгоонд хамруулдаг, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болъё. 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлт хангалтгүй байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх журам, түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт одоо болтол гараагүй байна. Төрийн болон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw