Чуулганы танилцуулга

35 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тогтоол хэрэгжсэнээр дээрх ашиглалтын шаардлага хангахгүй байранд оршин суугаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байруудыг шинэчлэн барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм. 2.Хяналт шалгалтын ажлын талаар а/Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Цэвэр агаар сан”- ийн зарцуулалтын талаар зохион байгуулсан хэлэлцүүлгээс “Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг зөвлөмж болгосон. Үндэсний аудитын газар нь нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, эрх зүйн орчны уялдаа холбоо, хоёрдугаарт, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохистой төлөвлөж, хэрэгжүүлсэн байдал, гуравдугаарт, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, үр нөлөөний талаар аудит хийж, тайланг ирүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг тус Байнгын хорооны хуралдаанаар сонсов. б/2018 онд Дорноговь аймгийн Айраг, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл сум, Дундговь аймгийн Өлзийт, Хэнтий аймгийн Батширээт, Дэлгэрхаан, Ховд аймгийн Мянгад сум, Төв аймгийн Угтаал цайдам, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Нийслэлийн 7567 иргэн, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл зэрэг төрийн бус байгууллагаас байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар өргөдөл ирүүлсний дагуу Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов. в/“Заша өвс төв” төрийн бус байгууллага болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гарган аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, хуванцар савыг ялган бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглож, хяналтыг сайжруулах, лабораториудын чадавхыг сайжруулах, холбогдох аргачлал, стандартыг боловсруулан мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах тухай Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд тогтоолын хэрэгжилттэй танилцахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв, Цаасан тор, цаасан хайрцагны “Эко Пак Монгол” үйлдвэр, гялгар уут, торны “ОБ Пластик” ХХК, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн уулзалт хийж тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw