125 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг тооцохдоо 2 талд шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд олгох учир нийгмийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй. Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаагаар Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын 4000 орчим иргэн амьдарч, ажиллаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” нь Монгол Улсад мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын чиглэлийн хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсэх, олгох харилцааг зохицуулах тул энэхүү хоёр талт олон улсын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “МЯНГАНЫ СОРИЛТЫН КОМПАКТ ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойших хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны 05 дугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээ нь 8 зүйл, 6 хавсралтаас бүрдэх ба гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан. Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээнэ. Үүний дагуу 111.7 сая хүртэл ам.долларыг Монголын талаас гаргах ба санхүүжилтийн хэмжээ нь хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл болон судалгааны ажлын үр дүнгээс хамаарч буурах бололцоотой ба уг санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна. Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw