123 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төслийн нийт санхүүжилт: 24.25 сая евро байна. Үүнээс -ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро -Монгол Улсын Засгийн газар 13.3 тэрбум төгрөг (Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад олгох улсын төсвийн зардлыг Монголын талын хөрөнгө оруулалт гэж тооцно)-ийг тус тус санхүүжүүлнэ. Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 1.Бэлтгэл ажил, төлөвлөлт, зохион байгуулалт болон тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, 2.Менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт 4 том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, 3.Төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, 4.Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд зориулсан чадавхыг бэхжүүлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг болно. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Польш иргэд хэлэлцэн тохиролцогч аль нэг талд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, тэтгэмж авах нөхцөл бүрдсэн үед төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw