16 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган 2018 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажлын 88 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2018 оны 10 дугаар сард 9 удаа 43 цаг 42 минут, 2018 оны 11 дүгээр сард 11 удаа 27 цаг 02 минут, 2018 оны 12 дугаар сард 1 удаа 3 цаг 23 минут, 2019 оны 1 дүгээр сард 8 удаа 36 цаг 09 минут, 2019 оны 2 дугаар сард 2 удаа 10 цаг 50 минут, нийт 31 удаа, 121 цаг 06 минут хуралдсан бөгөөд 132 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 640 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /69/, М.Билэгт /42/, М.Оюунчимэг /26/, Д.Тэрбишдагва /24/, Б.Энх-Амгалан /24/, Н.Оюундарь /24/, Б.Пүрэвдорж /24/, Б.Бат-Эрдэнэ /23/, Л.Болд /21/, Ж.Батзандан /18/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 499 удаа, 36 цаг 13 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /195/, Ж.Мөнхбат /102/, Л.Болд /102/, М.Билэгт /96/, Ж.Батзандан /92/, Д.Эрдэнэбат /73/, С.Эрдэнэ /73/, С.Бямбацогт /69/, Д.Тэрбишдагва /64/, Д.Оюунхорол /62/, Б.Пүрэвдорж /60/, Б.Баттөмөр /51/, Б.Бат-Эрдэнэ /49/, Б.Энх-Амгалан /49/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 83 удаагийн хуралдаанаар 192 асуудал, Дэд хороодын 8 удаагийн хуралдаанаар 20 асуудал, Түр хорооны 1 удаагийн хуралдаанаар 2 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан. Байнгын хороодын 83 удаагийн, 105 цаг 42 минутын хуралдааны явцын талаар 334 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1788 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 8 удаагийн, 12 цаг 43 минутын хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 189 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны 1 удаагийн, 35 минутын хуралдааны явцын талаар 2 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 11 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 249 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 2119 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw