128 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдсэн, иргэд хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын байдлаар олон тооны иргэд харилцан зорчих болсон. Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шаардлага гарахад тус харилцааг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй байх шаардлага үүссэн. Хуулийг баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэс бүрдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн ажиллагаа, тухайлбал, нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргийг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хуулийн байгууллагууд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хууль нь эрх зүйн туслалцаа үзүүлэх хоёр талт олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв. Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw