Чуулганы танилцуулга

46 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга цэвэр зээлийн хэмжээ 9,222.9 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа төсвийн тэнцэл ашигтай гарсан. Гадаад валютын албан нөөц 2016 оны жилийн эцэст 1.3 тэрбум ам.доллар, 2017 оны жилийн эцэст 3.0 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2018 оны жилийн эцсийн урьдчилсан байдлаар 3.4 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны жилийн эцсийн байдлаар 12,886.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 хувь буюу 2,348.9 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд: экспорт 2017 оны мөн үеэс 811.2 сая ам.доллар буюу 13.1 хувиар, импорт 1,537.7 сая ам.доллар буюу 35.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. 5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны сар бүрийн болон жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэсэн ба харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсөв болон төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаарх гүйцэтгэлийн мэдээг гаргаж Байнгын хороодод хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга болон холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудсанд байршуулан ажиллаа. 6.Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх мэдээллийг сар бүр Татварын Ерөнхий газар болон Гаалийн Ерөнхий газраас авч, эдгээр мэдээлэлд тулгуурлан 2018 оны сар бүрийн мэдээг Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн удирдлагыг мэдээллээр хангаж ажилласан. 7.Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажиллахтай холбогдуулан Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөв, улсын, орон нутгийн болон нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, тэнцэл, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний талаарх сурталчилгааны дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн гаргаж, гишүүдийг мэдээллээр хангаж ажилласан. 8.Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зардлын тооцоолол хийх аргачлалаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдэд зардлын тооцооллыг хийж, хууль санаачлагчдад хүргүүлсэн болно. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw