74 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэхүү хамтарсан мэдэгдэлд чуулганаар баталсан тогтоолын үзэл санаа, агуулгыг гишүүн орнууд тус бүрдээ үндэсний хууль тогтоомж, хөтөлбөрүүддээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон. 2018.10.03-06 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн Оросын Холбооны Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав. 2018.10.05-09 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нар Индонез Улсад зохион байгуулагдсан Азийн паралимпын III наадамд оролцов. 2018.10.08-14 Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Энхболд нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон улсад IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд Америкийн Нэгдсэн Улс болон Канад Улсад ажиллав. 2018.10.11-17 Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ч.Улаан нар Индонез Улсын Бали хотноо болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн ээлжит чуулга уулзалтад оролцов. 2018.10.13-23 Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар Унгар Улсад ажиллаж, тус улсын “Фидес” намын төлөөлөгчидтэй уулзав. 2018.10.18-21 Улсын Их Хурлын гишүүн Б.Болорчулуун, Л.Оюун-Эрдэнэ нар Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан Олон улсын парламентын гишүүдийн шатрын нөхөрсөг тоглолтод оролцов. 2018.10.18-22 Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан “Залуучуудын хөгжил” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцов. 2018.10.24-26 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвөөс Америкийн Нэгдсэн Улсын Хонолулу хотноо зохион байгуулсан “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт баримтлах Америкийн Нэгдсэн Улсын стратеги” сэдэвт дээд албан тушаалтнуудын олон улсын семинарт оролцов.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw