Чуулганы танилцуулга

32 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.“Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурал; 2.“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал. Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүллээ. Мөн 1993-2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль болон Улсын Их Хурлын тогтоолд тавьсан хоригийн талаарх судалгааг хийж судалгааны санд оруулсан болно. Цахим сүлжээнд 10 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2 байгууллагын илтгэл, мэдээлэл, 16 санал, дүгнэлт, хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулсан байна. Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 10329 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 600 хуудас бүхий 7 боть хууль, тогтоолын хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 29 албан бичиг, иргэдээс 18 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Улсын Их Хурлын даргын захирамжийн 4 төслийг албажуулсан. Долоо.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаа нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Харилцаа холбооны тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэгт чиглэгдлээ. Тайлант хугацаанд Байнгын хороо 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралдлаа. 1.Хууль тогтоох үйл ажиллагааны талаар Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 9 ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Мөн 1 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 8 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw