22 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Өнөөдөр, Үндэсний шуудан, Монголын Үнэн, Зууны мэдээ гэсэн өдөр тутмын 5 сонинд нийтэлж олон нийтэд хүргэсэн. Бүртгэлийн хугацаанд цахимаар болон бичгээр Ерөнхий хяналтын сонсголд оролцохоор 41 иргэн, 10 төрийн бус байгууллага, 7 хязгаарлагдмал хариуцлагатай компани хүсэлт ирүүлсэн. Үүнээс хүсэлт ирүүлсэн өдөр, цагийн дэс дарааллын дагуу иргэн, төрийн бус байгууллага, компани, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Ерөнхий хяналтын сонсголд оролцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, ажлын албаны албан хаагчид, яам, агентлагийн холбогдох албан тушаалтнууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, Шинжлэх ухааны академи, төрийн бус байгууллага, компани, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцлоо. г/Орон нутагт томилолтоор ажилласан талаар 1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.5 дахь заалтын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.ЭлдэвОчирын баталсан удирдамжаар Байнгын хорооны гишүүд, ажлын алба болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын газар тариалангийн бүс нутагт хадлан, тэжээл, хүнсний ногооны хангамж, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцсан. Ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаа, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явц, мөн суманд баригдаж буй тариалангийн талбайн хашаажуулалтын ажлын явц, “Гацуурт” ХХК-ийн ургац хураалт, эрчимжсэн МАА-н үйл ажиллагаа, Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн сүүний чиглэлийн үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцсан. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 12 удаа хуралдаж нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, дагасан 2 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоол баталж, 5 харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, 5 хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 тогтоол, хэлэлцэх эсэх тухай 6 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй 42 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлэлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw