Чуулганы танилцуулга

33 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Бусад ажлын талаар Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, уг шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн батлав. Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонссоны дагуу “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулан баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох үүрэг чиглэл өглөө. Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “ПрайсуотерхаусКуперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхамууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци болон арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк болон арилжааны банкны төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулан зохион байгууллаа. Алт олборлолтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн. Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 100 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос 11 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 39 албан бичиг хүргүүлсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 5 нэгж, хуралдааны протокол 2 нэгж, албан бичиг 3 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөв. Найм.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 23774 иргэнээс 8076 хуудас бүхий 1715 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1204 буюу 70,2 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 511 буюу 29,8 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 185 буюу 10,8 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1326 буюу 77,3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 204 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 343 өргөдөл ирүүлсэн. Энэ хугацаанд 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан 2 удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, 2 удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw