Чуулганы танилцуулга

44 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны 2018 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байна. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 203 хариутай албан бичиг явуулснаас 43 албан бичиг буюу 21.1 хувь нь хариуг тогтоосон хугацаанд ирүүлсэн. Харин 15 албан бичгийн буюу 7.4 хувь нь хариу ирүүлэх хугацаа болоогүй бөгөөд 58 албан бичиг буюу 28.6 хувь нь хугацаа хэтэрч ирүүлсэн, 87 албан бичиг буюу 42.9 хувьд нь хариу ирүүлээгүй байна. /2019.01.30-ны байдлаар/ 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжилт чуулганы хугацаанд Төсвийн хяналт, шинжилгээний чиглэлээр дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 1.2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт хүргүүлж мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан. 2.2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг санал дүгнэлтийн хамт бэлтгэн, Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо болон ажлын хэсэгт хүргүүлж мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаа. Танилцуулгад 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгагдсан орлого, зарлагын өмнөх онуудын харьцуулалт, Монгол Улсын болон олон улсын эдийн засгийн байдал, ДНБий өсөлт, инфляци, гадаад худалдаа, мөнгөний бодлогын уялдаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 зэрэг баримт бичгүүдийн шаардлага хангасан эсэх талаар тусгасан болно. Мөн Байнгын хороодын хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлын тооцоололд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг бэлтгэн холбогдох Байнгын хороодод, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид дүн шинжилгээ хийж, гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw