Чуулганы танилцуулга

62 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай, дэлгэрэнгүй мэдээлэл түгээн ажиллалаа. 1.Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 395 текст мэдээ бэлтгэн 1401 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэдэд шуурхай түгээв. Түүнчлэн энэ хугацаанд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг, Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалахсан талаарх мэдээллийг англи хэл рүү хөрвүүлж, 17 фото нийтлэл бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ - Энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 17 дугаар, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэх “УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 4 дугаар, Үндсэн хуулийн өдөрт зориулсан ‘’Үндсэн хууль’’ тусгай нэвтрүүлэг 3 дугаар, Парламентын тогтолцооны онцлог, түүний мөн чанар, Монголын парламентын түүхийг сурталчилсан ‘’Парламентат ёс’’ нэвтрүүлэг 1 дугаарыг бэлтгэж youtube.com, facebook. com цахим хуудаст байршуулсан. Батлагдсан хууль тогтоомжийн талаар болон “Хуулиа дээдэлье” шторк 7 цуврал хийсэн болно. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 67 дүрст мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. 2.Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, семинар, хэвлэлийн хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажиллав. Үүнд: Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагын зүгээс хийсэн 24 хэвлэлийн хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийг хүргэж, олон нийтэд түгээх ажлыг гүйцэтгэв. 3.“Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т заасан бөгөөд ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 17 дугаарыг бэлтгэн гаргаж захиалагч, уншигчдад хүргүүллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw