67 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - системийн хандалт - 458 - үйл ажиллагаа - 1107 - хуулиийн төсөл - 208 - хуулийн төслийн дагалдах файлууд - 600 - үйл явдал, хуралдаан - 259 Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 72 удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 965 мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 105 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 58 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 3 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, сүлжээний засвар үйлчилгээг 21 удаа хийж гүйцэтгэсэн. Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 30 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 85 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхим, хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хороодын хуралдааны цахим системд техник хэрэгслийн засвар үйлчилгээг 13 удаа, дүрсний системийн үйлчилгээг 141 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 5 удаа хийж гүйцэтгэсэн. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 9 удаа олгож, хяналт тавьж ажиллав. Шинээр нэвтрүүлсэн дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 200 хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 11 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 3 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 60 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw