Чуулганы танилцуулга

39 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу баталсан 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоолын эцсийн найруулгыг хянан тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5 хууль, олон улсын 13 гэрээ, нэмэлт, өөрчлөлт оруулсан 25 хууль, хууль хүчингүй болгосон 3 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн хяналтын эх хувийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн авч, хөдөлгөөн, өөрчлөлтийг цахим болон хяналтын хувьд бүрэн хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 15 зарлиг, Үндсэн хуулийн цэцийн 4 дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэл 20, Засгийн газрын 81 тогтоолыг мэдээллийн нэгдсэн цахим санд зохих өөрчлөлтийг хийн, бүртгэж авсан болно. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн санд байгаа хууль тогтоомж, бусад эрх зүйн актаар Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хүсэлт, түүнчлэн Тамгын газрын удирдлага, Байнгын хорооны ажлын алба, Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, референт, нарийн бичгийн дарга нарт 98 нэр төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилжээ. 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 39 төслийг бүртгэж, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт орсон он, сар, өдөр, ажлын хэсэг байгуулсан эсэхийг тухай бүр тэмдэглэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулсан. Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын болон дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийн төслийг 19 удаа бэлтгэж Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас баталсан хуваарийг тухай бүр нь дотоод сүлжээ болон parliament.mn цахим хуудаст байршууллаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас баталсан нийт 46 хууль, 41 тогтоолыг ёсчлуулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж, Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw