Чуулганы танилцуулга

118 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Зээлийг 15 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд эхний 3 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн жилийн хүү LIBOR+1 хувь бөгөөд энэ нь нэн хөнгөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 ОЛОН УЛСЫН МАРГААНЫГ ЭНХИЙН ЗАМААР ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 1907 ОНЫ КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд одоогоор 121 улс уг байгууллагад гишүүнээр элсжээ. Тус байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг түр арбитр байгуулан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Гишүүн улс нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрын үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Арбитрын байнгын шүүхийн гишүүнээр сонгож болно. Тухайн байгууллага нь маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртөгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын Олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр ханган ажилладаг байна. Монгол Улс Арбитрын байнгын шүүхийн гишүүн болсноор жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилладаг тул гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа үед аливаа маргааныг хямд өртөгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw