26 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга в/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд ахлан ажиллаж байна. 3.Бусад ажлын талаар Тус Байнгын хороо холбогдох яам, харьяа газартай хамтран дараах уулзалт, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: 1/2018 оны 8-10 дугаар сарын хооронд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ажил олгогч эзэд болон аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг; 2/2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн бүх багийн эмч нарыг хамруулсан “Багийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх цогц чадамж” сэдэвт сургалт / Хөвсгөл аймагт/; 3/2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай” хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг; 4/2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг, Эрүүл мэндийн яам, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал; 5/2018 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан; 6/2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус Байнгын хороо Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хэлэлцүүлэг; 7/2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан уулзалт; 8/2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” үндэсний чуулга уулзалт; 9/2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг; Мөн тус Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Багахангай болон Архангай, Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгуудад эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтын ажил болон Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw