Чуулганы танилцуулга

92 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэгт зарчмын шинжтэй өөрчлөлт орсон. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт “Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна.” гэж тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт “Зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан тул хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог” шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүссэн. Зөвлөл нь одоогийн орон тоогоор (19) шинэ хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хүч боломж дутмаг байгаа тул түүний ажлын албаны орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Тогтоолд Зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын үндсэн бүтцийг: 1.захиргаа, удирдлагын; 2.сонгон шалгаруулалтын; 3.хүний нөөцийн удирдлага, аудитын; 4.маргаан хянан шалгах нэгжтэй байхаар заасан ба эдгээрээс гадна салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийг байгуулж ажиллахыг Зөвлөлд зөвшөөрсөн ба Ажлын албаны орон тоо, түүний дээд хязгаарыг 56 албан хаагчтай байхаар тогтоосон. Уг тогтоол батлагдсанаар Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960 “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төриин албаны тухаи хуулиин шинэчилсэн найруулгыг 2017 онд баталснаар Төриин албаны зөвлөлиин бүрэн эрх, чиг үүрэгт зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон бөгөөд тэдгээрт нийцүүлж тус зөвлөлийн дүрмийг шинэчлэх шаардлага тавигдсан. Энэхүү дүрэмд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулахад нийцүүлэх, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw