64 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 23774 иргэнээс 8076 хуудас бүхий 1715 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 80 буюу 4,7 хувь нь иргэдийн санал, 6 буюу 0,3 хувь нь гомдол, 11 буюу 0,6 хувь нь шаардлага, 1326 буюу 77,3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 204 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 1103 өргөдөл, гомдол буюу 64,3 хувийг бүрэн шийдвэрлэж, 629 буюу 36,7 хувь нь судалж, шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: Д/д Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 1715 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 1326 77,3 I.1.1 Хууль, эрх зүйн асуудал 225 13,1 I.1.2 Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 28 1,6 I.1.3 Барилга, хот байгуулалтын асуудал 20 1,2 I.1.4 Орон сууцны бодлого 3 0,2 I.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 4 0,2 I.1.6 Сургалтын тэтгэлэг 47 2,7 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 7 0,4 I.1.8 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал 44 2,6 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 19 1,1 I.1.10 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 14 0,35 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 4 0,2 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 119 6,9 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 126 7,3 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 103 6 I.1.15 Шагналын асуудал 42 2,4 Иргэдээс ирүүлсэн 1715 өргөдлийн 1204 буюу 70,2 хувь нь нийслэлийн иргэдээс, 457 буюу 26,6 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс /54 буюу 3,1 хувийн өргөдөл хаяг тодорхойгүй/ тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 422 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 25 хүн саналаа илэрхийлж, 397 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нарт танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлагатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw