Чуулганы танилцуулга

9 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад нэлээд дарамт учруулах магадлалтай юм. Манайд энэ дарамт мэдрэгдэж эхлээд байна. Эдийн засаг, бизнесийн орчин сайжирч байгаа ч гадаад өөрчлөлтийн эрсдэлийг даах чадвар сул, дунд хугацааны төлөв нь эрсдэлтэй, эмзэг хэвээр байгаа. Энэ нь гадаад зах зээлийн багахан өөрчлөлт, дотоодын импортын сэргэлтийг дийлэхгүй, сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.2 хувиар суларснаас харагдаж байна. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ дараах асуудалд анхааръя. А. Гадаад эрсдэлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, тогтвортой өсөлтийг хангах бодлого чухал. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын дэд бүтцийн хүндрэлийг арилгах, банк, санхүүгийн салбарын шинэчлэл, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх ёстой. Б. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй. В. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгтэй болжээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй. Цаашид хөрш болон бусад орнуудын хэрэгжүүлж буй бүс нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийн өгөөжөөс бид гээгдэж хоцрох ёсгүй. Эрхэм гишүүд ээ, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг хэлэлцэн батлахыг олон нийт хүсэн хүлээж байгааг мартаж болохгүй. Эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг цэц булаалдсан яриа маргаанаас бодит ажил хэрэг рүү хандуулах нь чухал байна. Энэ дашрамд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргасан зээлийн баталгааны талаар, мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг дүгнэлтээ Байнгын хороо болон Улсын Их Хуралд ойрын үед танилцуулахыг даалгая. Мөн Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосныг сануулъя.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw