Чуулганы танилцуулга

106 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР: Засгийн газрын 2019 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,169,099.9 сая төгрөгөөр баталлаа. Өмнөх жилүүдэд үүссэн зарим өрийн төлбөрүүд 2019 онд хийгдэнэ. Тухайлбал, 2013 онд арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондны төлбөрөөс 2019 оны төсвийн жилд 456.0 сая иений төлбөр хийгдэнэ. 2014 онд Засгийн газрын баталгаа гаргасан 162.0 сая ам.долларын БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн төлбөрөөс 2019 оны төсвийн жилд 27.0 сая ам.долларын үндсэн төлбөр, 6.2 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. 2014 онд Засгийн газрын баталгаа гаргасан 300.0 сая ам.долларын Кредит Свисс банкны зээлийн төлбөрөөс 2019 оны төсвийн жилд 129.6 сая ам.долларын үндсэн төлбөр, 6.0 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. 2013 онд Засгийн газрын баталгаа гаргасан Боинг агаарын хөлөг худалдаж авах 3 дэд хэсгээс бүрдэх 121.4 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2019 оны төсвийн жилд 11.6 сая ам.долларын үндсэн төлбөр, 1.1 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. 2016 онд Засгийн газрын баталгаа гаргасан “Эрдэнэс-Монгол” ХХК-ны үйл ажиллагааны эрсдлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд АХБ-наас авсан 35.0 сая ам.долларын зээлийн төлбөрөөс 2019 оны төсвийн жилд 0.04 сая ам.долларын үндсэн төлбөр, 0.2 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөгдөнө. Хоёр.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР: Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд 2,208,833.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Үүнд: Орлогын төрөл Орлогын хэмжээ /сая төгрөгөөр/ Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 656,723.2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 591,200.3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 185,249.1 Цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэл 91.9 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 97,172.6 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 2,968.2 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 1,303.8 Бусад орлого 68,631.9 Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 605,492.8 Нийт 2,208,833.8

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw