119 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАО ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь олон улсын хэлэлцээр тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болно. 2018 оны 10 дугаар сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаод гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын 12 /арван хоёр/ иргэн байна. Тэдгээр иргэд эх орондоо ялаа эдлэхийг хүсвэл тэднийг Монгол Улсад шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр ял эдэлж буй иргэд эх орондоо шилжин ирж хорих ял эдлэх нь тэдний засрал хүмүүжил, цаашлаад нийгэмшихэд сайнаар нөлөөлөх эерэг үр дагавартайгаас гадна тэдний ар гэрийнхний хувьд сэтгэл санаа, эд материалын хувьд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 “ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛГИЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01ний өдөр урьдчилан зөвшилцсөн, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улс 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын 164 оронтой нэн тааламжтай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw