43 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 19 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 125 гишүүн 325 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2018 оны намрын чуулганы байдлаар Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 102 хуулийн 581 хэсэг, заалт хяналтад байна. Тус чуулганы хугацаанд хуулийн хэсэг, зүйл, заалт нэмж хяналтад ороогүй болно. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 74 тогтоолын 234 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 3 тогтоолын 16 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Байнгын хорооны тогтоолоор болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 119 тогтоолын 728 заалт, Байнгын хорооны хуралдааны 6 тэмдэглэлийн 34 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 5 тогтоолын 42 заалт, 1 тэмдэглэлийн 4 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Үүнд: Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар болон бусад байгууллагад өгсөн үүрэг, чиглэл: - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 2018 оны 08 дугаар тогтоолоор; - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 21 дүгээр тогтоолоор; - Өргөдлийн байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид; - Эдийн засгийн байнгын хорооноос “Чиглэл өгөх тухай” 2018 оны 32 дугаар тогтоолоор Засгийн газар, Монголбанкинд; - Эдийн засгийн байнгын хорооноос “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” 2018 оны 35 дугаар тогтоолоор Засгийн газар, Монголбанкинд. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэл: - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw