87 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль 4 бүлэг, 23 зүйлтэй. Хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан дор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш, харин түүнийг согтуурах, мансуурах донтойн улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэж болох бөгөөд эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг мөн хуульчилсан. Тодруулбал согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно. 2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийг албадан хөдөлмөрлүүлэх боломжтой байсан бөгөөд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцод нийцүүлэн хуульчиллаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. Харин жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглож, эмчилгээнд давтан хамруулж болохоор хуульчилсан болно. Албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw