Чуулганы танилцуулга

28 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн дагуу холбогдох албан тушаалтныг чөлөөлж, томилох ажлыг хэрэгжүүлсэн. Тус байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 24 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав. 2.Байнгын хорооны дотоод ажлын талаар Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 8200 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, нийт 21 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэргийг архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн. Үүнээс: • хуулийн хувийн хэрэг 3; • тогтоолын хувийн хэрэг 18. Түүнчлэн нийт 309 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэлийг архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн. 3.Бусад ажлын талаар а/Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: 1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн судлаачдын ажлын дэд хэсэг 6 удаа хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар, үндэслэл, тайлбар боловсруулав. 2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал боловсруулсан. 3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд давхардсан тоогоор нийт 54 байгууллагаас ирсэн саналыг нэгтгэн боловсруулж, хуулиудын төслийн үр нөлөөний үнэлгээг боловсруулж, төслүүдийг өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 4.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа хуралдсан. 5.“Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явц” сэдэвт илтгэл, “Ази дахь зөвлөлдөх ардчилалын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw