Чуулганы танилцуулга

94 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэхүү тогтоолыг шинэчлэн батлахдаа “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын хүрээнд хуульд заасан тусгай шаардлагыг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, зэрэг дэвийг хэрэглэх харилцааг илүү тодотгосон бөгөөд зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зэрэглэл хооронд 2 хувь байхаар нэмэгдүүлсэн болно. Тогтоол батлагдсанаар төрийн захиргааны албан тушаалын тусгай шаардлага, тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг шалгуур болгон чадахуйн зарчимд үндэслэн шатлан дэвших тогтолцоог бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960 “ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төриин албаны тухаи хуулиин шинэчилсэн найруулгыг 2017 онд баталснаар Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх шаардлага тавигдсан. Уг тогтоолыг шинэчлэхдээ нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалж, өмнөх тогтоолыг дагаж мөрдсөнөөс хойш шинээр бий болсон албан тушаалыг ангилал зэрэглэлд нэмэх, байхгүй болсон албан тушаалыг хасах аргачлалаар өөрчлөлт оруулсан болно. Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн өндөр албан тушаалын ангилалд хамаарах албан хаагчдын зэрэг зиндаа илүү тодорхой болж, мерит зарчмыг баримтлан шатлан дэвших тогтолцоог хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам Утас: 265504, 99111960

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw