Чуулганы танилцуулга

12 Монгол Улсын Их Хурлын 2018 оны нàмðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтооход анхаарч ажиллахыг гишүүдээсээ хүсье. Тав. Тулгамдсан, анхаарал татсан зарим асуудлаар би байр сууриа товч илэрхийлье. Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал юм. Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүр болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье. Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ид явагдаж байна. Ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1.2-1.8 дахин их үр тариа, төмс, хүнсний ногоо хураан авч 1.0 сая тонноос дээш хадлан авах боломжтой гэж гарсан. Гэвч энэ намрын цаг агаар тааламжгүй нөлөөлж мэдэхээр боллоо. Ирэх өвөл амаргүй болж магадгүйг манай малчид ардын ухаан, ажиглалт тандалтынхаа дагуу сануулж байна. Тиймээс намрын ургац хураалт, өвлийн бэлтгэлийг чамбай хийх, болзошгүй эрсдэлд бэлэн байх боломж нөөцийг одооноос бүрдүүлэх нь чухал байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн саналыг ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж боломгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ хугацаанд нь хэлэлцэн батлахад идэвх чармайлт гаргаж ажиллахыг гишүүд Та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw